70 настай Ричард Гир 14 сартай хүүгээ дүүтэй болгож, шинэ хүнээ тосон авчээ

2020-04-25 1285 0

Холливүүдийн алдарт жүжигчин Ричард Гир, түүний эхнэр Алехандра Силва нар хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тухай албан ёсны төлөөлөгч нь мэдээлжээ. Ричард Гир одоо 70 настай бол эхнэр нь 37 настай юм. Тэд одоо дөнгөж 14 сартай байгаа Александр хүүгээ ийнхүү дүүтэй болгов.

Гир 68 настайдаа Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлэсэн билээ. Тэд 2015 онд танилцсан ба Буддын шашны үнэнч сүсэгтэн Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.

Ричард Гир өмнө нь Карэй Лавелтай гэрлэж байсан бөгөөд тэдний хүү одоо 20 настай. Одоогийн эхнэр Алехандра нь мөн нэг хүүтэй. Тэрбээр хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Силвагийн охин аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03