Саваагүй зангаасаа болж салам авахуулав…

2020-04-23 1068 1

Хэдхэн хоногийн өмнө инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр нэгэн үйл явдал болов. Зэрэгцээд унтсан эр нөхөртөө хүртэл цахимаар өглөөний мэнд дамжуулдаг “Фэйсбүүкчин” зангийн гай л даа. Өдөр тутмын амьдралаа нийтэлдэг “гэнэн” зангаараа нэгэн хиам үйлдвэрлэх цехийн хоёр ажилтан эмэгтэй ариун цэврийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд ажиллаж буйгаа ч анзааралгүй “Ажлаа хийсээр л…” гэсэн тайлбартай зураг оруулсан нь бөөн хэрэг мандаав.

Шалан дээр зайдсаа тавьчихсан байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, мэргэжлийн байгууллагынхны хараанд өртөх нь тэр.

Угтаа бол тэр хоёр эмэгтэй хэрдээ л ажиллаж буйгаа бусдад харуулж “сайн үнэлгээ” авах гэсэн нь ойлгомжтой. Гэвч эсрэгээрээ эргэж, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтад бүдрэв. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК болох нь тогтоогдож, улмаар үүдээ барив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12