Хичээл, сургалтын үйл ажиллагааг 09 сарын 01 хүртэл зогсоолоо

2020-04-14 922 0

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

“Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэрийг Онцгой комиссоос гаргасан байна. Харин теле хичээлийг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.

Мөн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулсан бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-аас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийх аж.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор энэ жил есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдийг улаан шугамд жагсаахгүй. Анги дэвших жилийн эцсийн шалгалтын дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. Улираахгүй, дахин сургах асуудал байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар, 192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа ба дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16