Маргаашаас шатахууны үнэ 300 төгрөгөөр хямдарна

2020-04-10 795 0

УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар:  Гурван хоногийн дотор эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг, мөн цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа. Цар тахал гарснаас хойших гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. УИХ онцгой горимоор ажиллаж байна.

УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон. Бид саран дээр амьдарч, сансарт зорчоогүй, дэлхий дээр байна. Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Жишээ нь, ноолуурын үнийг барьж тогтоох аргагүйгээр өдөр өдрөөр хямарч өөрчлөгдөж байна. Зах зээлийн төлөв байдал байнга өөрчлөгдөж байна. Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. 

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-ээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулахаар боллоо. 

Мөн банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж үзэж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03