Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

2026-07-22 194 0

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр болжээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд “Улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай зам бий. Нэг ам метр замыг засахад 115 мянган төгрөгийн өртөгтэй. Улсаас батлагдсан төсөв нийт замын 10-12 хувийг л засахад хүрэлцэж байна. Тиймээс энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн орон нутгийн замд зорчсон суудлын автомашинаас авдаг 1000 төгрөгийн төлбөрийг 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.

Мөн суудлын тээврийн хэрэгслийн төлбөрийг тав, том оврын ачааны тээврийн хэрэгслийнхийг хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Иргэдээс авч буй зам ашиглалтын төлбөрийг замын засвар, өвөл, зуны арчлалт, урсгал засвар буюу нүх бөглөх, хөвөө гагнах зэрэг ажилд зарцуулдаг” гэж мэдээллээ.

Улсын чанартай авто замаар тогтмол зорчдог иргэд, аж ахуйн нэгжүүд жилийн зорчих тоогоо урьдчилан мэдүүлж, Зам тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулснаар нийт төлбөрөөсөө 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, Эмээлт, Батсүмбэр, Налайх, Хан-Уул дүүргийн иргэд автомашиныхаа серийн дугаарыг e-Mongolia болон Зам тээврийн хөгжлийн төвд бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22