Чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцно

2020-04-07 1232 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаан товлосон цагаасаа 30 гаруй минут хоцорч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийг чуулганы дэгийг баримталж, цаг барьж хуралдаа оролцож байх асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Онц байдалд хуралдаж байхад гишүүд цагаа барих хэрэгтэй байна. Өнөөдрийн хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Энэ байж болохгүй зүйл. Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна. Гишүүд цагаа барихгүй байна. Дэгийн тухай хуульд цагаа барихгүй байгаа хүмүүст  арга хэмжээ авах асуудлыг тусгах хэрэгтэй байна” хэмээв. 

Түүний байр суурийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авч байгаагаа мэдэгдэж  “Хурал чуулганаас хоцорсон тасалсан гишүүдийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга /Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ/ судалж гаргаад олон нийтэд мэдээлж байх, хариуцлага тооцох эрх үүргийг өгч байна. УИХ-ын Тамгын газар чуулганы хуралдаанаас хүндэтгэх шалтгаангүй хоцорсон, тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцож байх  журмыг мөрдүүлж,  Ёс зүйн хорооны даргыг мэдээллээр хангаж ажиллана уу? Дэгийн тухай хуульдаа энэ тухай заалтыг оруулах чиглэлийг өгч байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20