Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2026-07-07 180 0

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно” гэж заасан.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан долоон нам, эвслийн 2024 оны санхүүгийн тайланг хянаж МАН, АН, ХҮН нам, “Үндэсний Эвсэл”, (ИЗНН), Шинэ нэгдсэн эвсэлд 2025 онд төрийн санхүүжилт олгосон бол Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дөрвөн төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилтийг тогтоогоогүй байна.

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “ШИНЭ нам”-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоолоо.

Улс төрийн нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргасан.

Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар төрөөс санхүүжилт авсан нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянаж төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын дагуу зарцуулаагүй улс төрийн намуудын жагсаалтыг гаргасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй таван намаас 2026 онд олгох санхүүжилтийг хасаж тооцож зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу таван нам, эвслээс нийт 191,581,767 төгрөгийг хасаж тооцов. Ингэснээр МАН, АН, ХҮН нам, “Үндэсний Эвсэл”, (ИЗНН)-д 2026 онд төрийн санхүүжилтийг олгохоор боллоо. Эдгээр нам, эвсэлд дараах хэмжээний санхүүжилтийг олгохоор болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03