Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж, 100 хувийн саналаар Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ.
Ж.Эрдэнэбулган Улсын Дээд шүүхийн санал болгосноор 2021 оны 3 дугаар сараас Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар шилжин ажиллаж буй Ч.Өлзийсайхан нарын оронд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилсноор Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн бүрэн болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй