Даншиг наадмаар морь уралдуулахгүй

2026-06-23 1782 8

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөл болон Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдахаас гадна Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залах зэрэг шашин соёлын томоохон зан үйлүүдийг Гандантэгчэнлин хийдийн 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэн явуулахаар цамын их дэг сургуулилтаа хангаж байгаа аж.

Харин энэ жилийн наадмаар гурван насны морины уралдаан, жороо морины уралдаан болон морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Малын шүлхий өвчний дэгдэлт, тархалтаас сэргийлэх  үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ.

Энэ жилийн бөхийн барилдааны түрүүлсэн бөх 30, үзүүрлэсэн бөх 20, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн шагнал хүртэх юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03