“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

2026-04-20 3515 2

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байгаа Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд 43 орны уран бүтээлчдийн 200 орчим кино оролцож байгаа аж. 

Тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд Монголын уран бүтээлчдийн буюу  “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” кино “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус киноны зохиолчоор  С.Баатарцогт, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох, зургийн найруулагчаар Г.Гүенбаатар нар ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07