Соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монголд буцаан шилжүүлэх ёслол боллоо

2026-04-07 157 0

Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болов.

Эхний бичвэр нь: XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга бөгөөд энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.

Хоёр дахь бичвэр нь: 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх “Гэсэр” баатарлаг туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно.

Эдгээр хоёр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байсан ба улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан байна.

Энэхүү ховор бичвэрүүдийг Монгол улсад буцаан шилжүүлэхэд Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленцын монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн тус сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэр ихээхэн түлхэц үзүүлжээ. Профессор Коллмар Пауленц нь уг эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжин ажилласан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монголд буцаан шилжүүлэх ёслол боллоо

Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хам

2026-04-07

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06