Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

2025-12-01 3166 8

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ.

Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно.

Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэсэн юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд,

23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.

25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.

26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07