Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна

2025-11-25 1968 20

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлнэ.

Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах томоохон арга хэмжээнүүдийг багтаажээ.

Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттайгаар сайжруулах зорилт тавьжээ. Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Төслийн үр дүнд хогноос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08