Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна

2025-11-25 988 15

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлнэ.

Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах томоохон арга хэмжээнүүдийг багтаажээ.

Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттайгаар сайжруулах зорилт тавьжээ. Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Төслийн үр дүнд хогноос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн за

2025-12-08

АҮЭБЯ: Шатахууны нөөц татан авалт, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байга

2025-12-08

Залуу арслан Э.Батмагнай ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран ул

2025-12-08