МУГЖ Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож байна

2025-10-27 1953 7

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид  Токио хотноо 18 удаа тоглож, энэ сарын 24-ний өдрөөс Нагоя хотын үзэгчдэд уран бүтээлээ толилуулж эхлээд байна.

Тус жүжгийн Арчуг хааны дүрд МУГЖ Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд МУГЖ Болд-Эрдэнэ, их хатны дүрд СТА Одончимэг, бага хатны дүрд СТА Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд МУГЖ Доржсүрэн, Хүчир ханхүүгийн дүрд Майдарравжаа нар тоглож байна. УДЭТ-ийн жүжигчин, СТА Майддарравжаагийн тухайд Төрийн соёрхолт, МУГЖ Сосорбарамын хүү юм.

Жүжгийн продюсер Грег Сузуки “Би энтертаймент салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг тоглолт дээр ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь зарагдаж дууссан тохиолдол өмнө нь огт байсангүй” хэмээн онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07