Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилуулжээ

2025-10-22 1959 3

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн ба ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг–Арцат–Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдана. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдөр 10 дугаар тулгуур баганыг суурилууллаа. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар 8 дахь тулгуурыг босгоод байгаа юм.

Төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд суурийн ажил бүрэн дуусаж, 28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийг хоёр өдөрт багтаан угсрах боломжтой. Өнөөдрийн байдлаар суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ.

Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлуудыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25