ҮСХ: Хамгийн урт нэртэй ахмадын нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

2025-09-30 2052 7

Маргааш Олон улсын ахмадын баярын өдөр. Энэ өдрийг угтан Үндэсний статистикийн хорооноос ахмад настнуудын талаарх статистик мэдээллийг танилцуулав.

Тус мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа ба тэдний 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэй байна. Мөн ахмадуудын 31.3 хувь нь хөдөө орон нутагт, үлдсэн 68.7 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна.

Ахмадын баярын өдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 1350 ахмад байгаагийн 547 эрэгтэй, 803 нь эмэгтэй. Хамгийн өндөр настай ахмад нь 107 настай /эмэгтэй/ байна.

Түүнчлэн хамгийн урт нэртэй ахмадын нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар гэнэ шүү. Харин хамгийн түгээмэл нэр нь Оюунчимэг аж.

Улсын хэмжээнд хамгийн өндөр настай иргэн 107 настай байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15