Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АН-ын шинэхэн даргад амжилт хүсэв

2025-09-02 2591 2

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг 2014-2016 онд хашиж байсан Ч.Сайханбилэг Ардчилсан намын даргаар сонгогдсон, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлд нүүр номоороо дамжуулан амжилт хүсжээ.

Тэрбээр “Ардчилсан намын дарга Tsogtgerel Odon танд амжилт хүсье. Монголын ард түмний ирээдүйг гэрэлтүүлэх цорын ганц зам бол эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдлэх зарчим мөн.

-Эрх чөлөөгүй улс мөхдөг.

-Шударга ёсгүй нийгэм доройтдог.

-Хувийн өмчгүй эдийн засаг сүйрдэг.

Өнгөрсөн он жилүүдэд эрх баригчид ард түмний мөрөн дээр татварын дарамт ачиж, ядуурлыг гүнзгийрүүлж, ажилгүйдлийг гааруулж, авлигыг өөгшүүлэн, телевиз хэвлэлээр тархи угааж ирэв. Тэдний энэ зам мөр ард түмний итгэлийг эвдэж, шударга ёсны үнэ цэнийг гишгэлж, ардчиллыг мохоохыг оролдсон билээ.

Харин төрийн жинхэнэ зорилго бол ард иргэдээ боомилох бус, харин хөдөлмөрийг нь хамгаалж, бүтээмжийг нь урамшуулж, санаачилгыг нь дэмжих явдал юм.

Бидний алсын хараа бол дундаж давхаргыг хүчирхэгжүүлж, баялаг бүтээгчдээ хамгаалан, Монгол Улсыг эрх чөлөөт, шударга, хөгжсөн улс болгон босгох. Таны манлайлал дор ардчиллын үнэт зүйлс улам тодорч, монгол хүн бүр:

Өөрийн хөдөлмөрөөр босгосон өмчөө хамгаалдаг,

Эрх чөлөөгөөрөө амьдардаг,

Шударга ёсонд итгэдэг

Нийгэмд итгэлтэйгээр амьдрах болно.

Эрх чөлөө бол Монгол хүний дархлаа!

Шударга ёс бол Монголын хөгжлийн зам!

Ардчилал бол Монголын мөнхийн сонголт! “ хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30

Өнөөдрөөс АИ-92 шатахууныг хязгаарлалтгүй олгож эхэлнэ

Шатахууны нөхцөл, байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өгчээ. “202

2025-10-28