Шинэ хичээлийн жилийн бүтцээр өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ

2025-08-04 4439 15

Боловсролын Яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг  танилцууллаа. Хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байх ба өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан байна.

Ингэснээр бага ангийнхан арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн зургаан долоо хоног амраад, нэгдүгээр сарын 26-нд, дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-оос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орно.

Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-оос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.

Өвлийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургаадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амарна гэсэн үг. Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10