“Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг зогсоож, 6-р ээлжийн хөтөлбөрийг цуцалжээ

2025-07-18 5526 66

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг долоодугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зогсоож, зургаадугаар ээлжийн хөтөлбөрийг цуцаллаа. Тус зуслангийн  тавдугаар ээлжинд ирсэн 322 амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн тусламжийг хүргэсэн байна.

Булган аймгийн эрүүл мэндийн газраас гаргасан “Халдвар хамгааллын хариу арга хэмжээ авах баг”, Орхон аймгийн БОЭТ зэрэг газраас өгсөн чиглэлийн дагуу амрагч хүүхдүүдийг хуваарилан эмчилгээнд хамруулж эхэлжээ. Нийт 322 хүүхдээс эцэг, эхийн хүсэлтээр 111 нь гэртээ харьжээ. Үлдсэн хүүхдүүдийг Орхон аймгийн БОЭТ, “Эрдэнэт сувилал” цогцолбор болон “Эрдэнэт медикал” эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24