Доналд Трамп Ромын папыг Цагаан ордонд айлчлахыг урьжээ

2025-05-20 2642 6

Дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр сонгогдсон XIV пап Лео  өнгөрсөн ням гарагт папын тангараг өргөх ёслолоо үйлдсэн билээ. Энэхүү ёслолд оролцохоор Ариун Петрийн талбайд 200 000 зочин төлөөлөгч, сүсэгтэн цугласан аж. Ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүдийг пап Ватиканд хүлээн авч уулзаж байна. Тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.

Энэ уулзалтаар Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжууллаа. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.

Ерөнхийлөгчийн урилгаас гадна дэд Ерөнхийлөгч Вэнс, пап Лео нар бэлэг солилцжээ. Вэнс шинэ папад түүний төрөлх хот Чикагогийн Чикаго Бийрс хөлбөмбөгийн багийн нэрийг бичүүлсэн цамц, Гэгээн Аугустины хоёр номыг бэлэглэсэн бол пап Ватиканы Апостоликын ордны зураг, мөн итали хэлээр “Энх тайван бол эмзэг цэцэг юм” гэсэн үгтэй хүрэл баримлыг өгсөн байна.

69 настай Лео пап АНУ-д төрсөн Ромын анхны пап болсон юм. Дэлхий дээр христийн шашинтай хоёр тэрбум гаруй хүн байдгийн 1.4 тэрбум нь католикчууд аж.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15