АНУ-ын иргэн Роберт Превост Ромын шинэ папаар сонгогдлоо

2025-05-09 3485 15

Пап лам агсан Францисын залгамжлагчийг сонгох чуулганд 70 гаруй орноос цугласан 80-аас доош насны 133 кардинал оролцож, нууц санал хураалтаар дараагийн папыг сонголоо.

Шинэ пап сонгогдохын тулд кардиналуудын 2/3-ынх нь буюу багадаа 89 санал авах ёстой. Тэгвэл АНУ-д төрсөн Роберт Францис Превост дэлхийн католик шашинтнуудын тэргүүнээр сонгогдов. 1955 онд Чикаго хотноо испани болон франц-итали гаралтай гэр бүлд төрсөн Превост 1977 онд Пенсильванийн Виллановагийн их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн. Мөн Чикагогийн Католик шашны теологийн холбоонд шашны чиглэлээр суралцжээ. 1982 онд Перу дахь католик шашны номлолд үйлчлэхээр илгээгдэхээсээ өмнө Ром дахь Гэгээн Томас Аквинскийн их сургуульд хуулийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2014 оны арваннэгдүгээр сард Чиклайо хотын хамбаар томилогдохоосоо өмнө Перугийн гурав дахь том хот болох Трухильо дахь семинарт шүүх, ёс суртахууны хуулийн профессороор олон жил ажилласан байна.

Роберт Превост Гэгээн ширээт хамбын суудлыг Лео XIV нэрээр хүлээн авч байна. Пап ламын хувиар олон нийтэд хандаж хэлсэн анхны үгэндээ тэрээр өөрийгөө августин лам гэж танилцуулсан. Энэ нь Гэгээн Августинийн сургаалыг дагаж мөрдөн, сүмийн оюун санааны нийгэмлэгт хайр, эв найрамдал, даруу байдал, өөрийгөө зориулахыг чухалчилдаг санваартнуудыг тодорхойлдлог нэр томъёо юм. Өмнөх 266 папаас 34 нь августин санваартан байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21