оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

2025-04-10 3501 3
Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэн ажилладаг.  Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ илүү олон иргэнд хүрч байгааг доорх статистик мэдээлэл харуулж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
Тэгвэл 2025 оны 4 дүгээр сарын 3-аас 4 дүгээр сарын сарын 9-ний өдрүүдэд 79 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 85 сая 725 мянга 916 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02