“Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг энэ сарын 13, 25-нд олгоно

2025-02-11 4185 5

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарийг гаргажээ.

Хуваариар 65 ба түүнээс дээш насныханд олгодог “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж зэргийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгохоор төлөвлөсөн байна.

Хуульд зааснаар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19