Улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, төрийн албан хаагчид нэг минут хүндэтгэл үзүүлнэ

2025-01-23 3045 0

Монгол Улсын Засгийн газраас анхны Ерөнхийлөгч  П.Очирбат асныг таалал төгссөнтэй холбогдуулан “Гашуудлын үеийн дэгийн тухай” тогтоол гаргажээ.

Уг тогтоолоор 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Мөн 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэхийг заасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24