Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

2024-12-24 372 1

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” зохицуулалт бүхий Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө татаж авч байгаагаа хэлсэн. Тэгвэл өнөөдөр Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бас нэг хуулийн төслийн талаар мэдээлэл хийв. Л.Энх-Амгалан: УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан “малгай” хууль бий. Энэ бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байна. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиар хэтрэхгүй байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдө

2024-12-24

П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийг зодож болохгүй, 2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна

Өчигдөр цахим сүлжээнд (2024.12.23) сурагчаа алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан.  Арханга

2024-12-24

Тэтгэврийг 6 хувиар нэмэх Засгийн газрын тогтоол гарлаа

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх

2024-12-18