Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмснээр “Приус”-ын эзэн 208 мянган төгрөг төлнө

2024-11-28 212 1

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдгээр тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тооцон тусгажээ. Автомашинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэх юм байна.

Албан татвар:

  • “Приус” 36000-аас 108000₮,
  • “Лексус 570” 188100-аас 564300₮,
  • “Портер” 30000-аас 75000₮,
  • “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮ болж,

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас 150000₮,
  • 4001-ээс дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮ болж нэмэгдэнэ.

Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • شركة Bwer هي أحد الموردين الرئيسيين لموازين الشاحنات ذات الجسور في العراق، حيث تقدم مجموعة كاملة من الحلول لقياس حمولة المركبات بدقة. وتغطي خدماتها كل جانب من جوانب موازين الشاحنات، من تركيب وصيانة موازين الشاحنات إلى المعايرة والإصلاح. تقدم شركة Bwer موازين شاحنات تجارية وموازين شاحنات صناعية وأنظمة موازين جسور محورية، مصممة لتلبية متطلبات التطبيقات الثقيلة. تتضمن موازين الشاحنات الإلكترونية وموازين الشاحنات الرقمية من شركة Bwer تقنية متقدمة، مما يضمن قياسات دقيقة وموثوقة. تم تصميم موازين الشاحنات الثقيلة الخاصة بهم للبيئات الوعرة، مما يجعلها مناسبة للصناعات مثل الخدمات اللوجستية والزراعة والبناء. سواء كنت تبحث عن موازين شاحنات للبيع أو الإيجار أو التأجير، توفر شركة Bwer خيارات مرنة لتناسب احتياجاتك، بما في ذلك أجزاء موازين الشاحنات والملحقات والبرامج لتحسين الأداء. بصفتها شركة مصنعة موثوقة لموازين الشاحنات، تقدم شركة Bwer خدمات معايرة موازين الشاحنات المعتمدة، مما يضمن الامتثال لمعايير الصناعة. تشمل خدماتها فحص موازين الشاحنات والشهادات وخدمات الإصلاح، مما يدعم موثوقية أنظمة موازين الشاحنات الخاصة بك على المدى الطويل. بفضل فريق من الخبراء، تضمن شركة Bwer تركيب وصيانة موازين الشاحنات بسلاسة، مما يحافظ على سير عملياتك بسلاسة. لمزيد من المعلومات حول أسعار موازين الشاحنات، وتكاليف التركيب، أو لمعرفة المزيد عن مجموعة موازين الشاحنات ذات الجسور وغيرها من المنتجات، تفضل بزيارة موقع شركة Bwer على الإنترنت على bwerpipes.com

Холбоотой мэдээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмснээр “Приус”-ын эзэн 208 мянган төгрөг төлнө

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэг

2024-11-28

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худал

2024-11-28

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ сарын 27-30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. 27-29-нд Хэнтийн уулархаг

2024-11-27