“Covid-19”-өөр өвчилсөн хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарч байна

2020-03-30 754 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нэгэн баярт мэдээг дуулгав. Түүний хэлснээр, коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа аж.

Тэрээр “Эдгээр хүмүүст сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцоор шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Бид хоёр хүнээ эмчлэн, эдгээгээд гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн маань үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдан, өөрийгөө хянах ёстой.

Гуравдугаар сарын 29-нд коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд уг вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д болон Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа 26 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. 03-р сарын 29-нд ХӨСҮТ болон нийт монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна” гэв. 

Ямартаа ч Монгол эмч нар коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнийг эдгээж чадлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02