С.Эрдэнэбат гишүүнд сахилгын шийтгэл ногдуулжээ

2024-10-23 1623 0

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн Э.Золжаргал Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын тухай хуульд заасан “УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн өргөдөл гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай биечлэн  уулзаж, тайлбар авчээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан” гэсэн тайлбар өгсөн байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “УИХ-ын ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу С.Эрдэнэбат гишүүнд сануулах сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулжээ. Байнгын хороо түүний саналыг үндэслэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад сануулга өгөх сахилгын хариуцлага ногдууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тендер нэрээр төсвийг цөлмөгч нарт хариуцлага тооцъё

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр

2025-06-25

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17