ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Батцэцэгийг томиллоо

2024-08-07 2157 0

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар томиллоо. Тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.

Боловсрол

  • 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг
  • 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан

Мэргэшил

  • 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт
  • 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн

Ажлын туршлага

  • 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт
  • 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт
  • 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр
  • 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10

АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "А

2025-10-02