Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

2024-07-19 2884 0

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Харин Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ. М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.

Мөн Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Гомбосүрэнгийн Чинбатыг томиллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ. Х.Батболд нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Тумагийн Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05