Д.Сумъяабазар, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нар нарийн бичгийн даргаар сонгогдлоо

2024-07-06 3480 0

МАН-ын Бага хурал өчигдөр орой 21  цагаас эхлэн хуралдаж, 23 цагт өндөрлөжээ. Хурлаар УИХ-ын сонгуульд ялсан МАН бусад намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж ажиллах  асуудлаар шийдвэр гаргах эрхийг  Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн байна.

Эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа гэх ч Бага хурал дээрээ төдийлөн хурц санал шүүмжлэл өрнүүлээгүй гэнэ. Ингээд эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл шийдэхээр болжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар томилогдсон тул орных нь хүнийг сонгосон байна. МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар сонгогджээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сэлгэж байгаа юм.

МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул оронд нь Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нар сонгогдлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10

АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "А

2025-10-02