У.Хүрэлсүх: Амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа эхэллээ

2024-07-02 3448 0

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулсан парламентын анхдугаар чуулган эхэллээ.

Чуулганыг нээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа эхэллээ.

Хувь хүний хэрүүл маргаан биш бодлогын мэтгэлцээн өрнөж, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцээр өрнөдөг байх учиртай.

Парламент бол ард түмний хураангүй, төр засаг түмэн олноо холбох гүүр гэдгийг мартаж болохгүй.

Төрийн түшээ гэх алдрыг нэр хүндтэй авч явахыг уриалж байна.

Эдийн засгийн өсөлтийг бататгаж, монгол хүн бүрд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол хүн хэзээ ч эд баялгаа бусдад алдах ёсгүй. Төрд зүтгэж буй хүмүүс төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой. Та бүхэн ёс зүйн дээд манлайллыг үзүүлж байх ёстой. Өргөсөн тангаргаасаа буцвал, ёс зүйн алдаа гаргавал энэ танхимд суух учиргүй, нэн даруй өөрийн хүсэлтээр  өгөх хэрэгтэй хэмээн онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10