Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амиа алджээ

2024-06-16 1591 0

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, тус сумын Ардчилсан намын дарга Б.Б өчигдөр орой 22 цагийн орчимд амь насаа алдсан байна. АН-ын өнөөдөр хийсэн мэдээлэлд дурдсанаар амь хохирогч тухайн сумын 3 дугаар багийн малчин, МАН-ын ухуулагч П.О-д төвөнх тус газраа хүчтэй өшиглүүлсний улмаас нас баржээ.

АН-аас мэдээлэл хийх үеэрээ “П.О “Та нар яахаараа манай намын уулзалтад ордоггүй юм гэж агсам тавьж, улмаар ийм байдалд хүрсэн” гэлээ.

Б нь сумынхаа морин спорт уяачдын холбооны дарга, тус сумын хүндэт иргэн, гурван хүүхэдтэй нэгэн байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10