ТАНИЛЦ: Нэр дэвшигчдийг үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээрээ манлайлж буй ТАВ

2024-06-14 1188 0

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 13 тойрогт, 126 суудлын төлөө 966 нэр дэвшигч өрсөлдөж байна. Эдгээрээс хамгийн өндөр дүн бүхий үл хөдлөх хөрөнгөтэй нэр дэвшигчдийг танилцуулж байна.

4-р тойрог (Хөвсгөл, Булган, Орхон) нэр дэвшигч Б.Эрдэнэбат 1.1 тэрбумын үл хөдлөхтэй

Дөрвөн орон сууц, нэг үйлчилгээний байгууллага, нэг оффис, хоёр дуусаагүй барилга нь нийт 1.1 тэрбумаар үнэлэгдэж байна. Мөн түүний жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 нь  430 саяаар үнэлэгдэнэ.

5-р тойрог (Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)-т нэр дэвшигч Д.Өнөрболор 1.5 тэрбумын үл хөдлөхтэй

Найман орон сууц, гурван үйлчилгээний байгууллага, гурван авто зогсоолтой. 477 саяын жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 70- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300- 1-тай. 1.6 тэрбумын хадгаламжтай.

11-р тойрог (Сонгинохайрхан дүүрэг)-т нэр дэвшигч Ч.Номин 1.7 тэрбумын үл хөдлөхтэй

Найман орон сууц, зургаан үйлчилгээний байгууллага, гурван авто зогсоолтой. Нэг тэрбумын суудлын жижиг машин,Toyota, Alphart- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 55 AMG- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 80- 1-тай. 1.7 тэрбумын дотоодын хадгаламж, гурван тэрбумын бэлэн мөнгөтэй.

13-р тойрог (Багануур, Налайх, Багахангай дүүрэг)-т нэр дэвшигч С.Амарсайхан 1 тэрбумын үл хөдлөхтэй

Дөрвөн орон сууц нь нэг тэрбумаар үнэлэгдэж байна. 303 саяын хадгаламжтай, бусдаас 2.9 тэрбумын авлагатай.

2-р тойрог (Ховд, Говь-Алтай, Завхан, Увс)-т нэр дэвшигч АН-аас нэр дэвшигч Б.Түвшин 1.1 тэрбумын үл хөдлөхтэй

Хоёр орон сууц, таван үйлчилгээний байгууллага, нэг оффис, дөрвөн авто граж, 880 саяын Жийп болон туулах чадвар өндөр,BMW, X-5- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, LX 600- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1-тай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

2024-11-12

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08