Энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн УРИА

2024-06-10 1712 0

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 16 хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээр нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, уриагаа сонгогчдод танилцуулж байна.

Намуудын уриаг харахад ард түмэн, Монгол, эрх чөлөө, шинэ, сайн сонголт, төр гэсэн үгс түгээмэл байна. Өмнөх сонгуулиудаар ч иймэрхүү уриатай л оролцдог байсан, энэ удаад ч онцын ялгаа алга.

Сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн УРИА:

Монгол ардын нам – АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ

Ардчилсан нам – БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ 

Иргэний зориг ногоон нам – ЗОРИГТОЙ БАЙ!

Бүгд найрамдах нам – УХААЛАГ СОНГОЛТ

Монголын социал демократ нам – ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ, ОДОО Л ШИЙД, БИДНИЙГ ЗОРИГТОЙ СОНГО! 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – ХҮЧИРХЭГ МОНГОЛЫГ БҮТЭЭХИЙН ТУЛД АРД ТҮМНЭЭРЭЭ ШИЙДҮҮЛНЭ

Иргэний хөдөлгөөний нам – ЯЛАГДАЛ ҮГҮЙ МӨНХ ОРШИХ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ!

ХҮН нам – ӨӨРЧИЛНӨ! ЦАГ НЬ БОЛСОН

Монголконсерватив нам – ТӨРИЙН ЭРХИЙГ АРД ТҮМЭНД

Монголын хүний төлөө нам – ШҮҮХИЙГ ШҮҮНЭ

Үнэн ба зөв нам: ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН

Эрх чөлөөний эвсэл нам – ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ-ХЯЗГААРЛАГДМАЛ ТӨР

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: САЙН СОНГОЛТ

Иргэдийн оролцооны нэгдсэн нам – БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Үндэсний эвсэл – ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ

Шинэ нэгдсэн эвсэл – ШИНЭ СОНГОЛТ ШИНЭ МОНГОЛ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02