С.Баярцогт жагсаалтаас хасагдаж, оронд нь Х.Тэмүүжинг оруулжээ

2024-05-27 1837 0

АН-ын дарга Л.Гантөмөр тус намын нэр дэвшилт хэрхэн явагдсан талаар тайлбар хийв. Тус намын дарга Лу.Гантөмөрийн оруулж ирсэн жагсаалтын есдүгээрт бичигдэж байсан С.Баярцогтыг ҮБХ-ны хурал дээр дахин санал хураан Х.Тэмүүжингээр сольсон гэж мэдээллээ.

АН-ын дарга Л.Гантөмөр “Сонгуульд нэр дэвшүүлсэн 126 хүнийг эхлээд намын гишүүд, дараа нь аймаг, дүүрэг, нийслэлийн намын гишүүдээс асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороон дээрээ ярилцсан. Тойрогт нэр дэвшүүлсэн хүмүүсийг сонгохдоо 5 удаа судалгаа явуулж, ард түмний итгэлийг хүлээх хэмжээний хүмүүс гэж сонгосон.

Х.Баттулгыг ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзэн дэвшүүлж байгаа. Монголд үнэхээр үйлдвэрлэл бий болохгүй бол болохгүй шүү гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг нэр дэвшүүлж байгаа. Үнэхээр хэлмэгдсэн учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаа.

Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улс төрчдийг хүлээж байгаа. Хуучин улс төрчдийг ихэнхийг нь АН хойш суулгасан.

АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс л Сонгуулийн Ерөнхий хороон дээр явж байгаа. АН ардчиллыг хамгаалж оролцоно. АН-ын шийдвэр бол нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс бол намын шийдсэн шийдвэр” гэлээ.

Харин АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дараахь мэдэгдлийг хийлээ.

“Ардчилсан намын үндэсний бодлогын хороо нэр дэвших 126 хүний нэрийг гаргасан. Нэр дэвшигчдийг тодруулах комисс байгуулагдаж, С.Баярцогт ахалж 126 хүний нэрийг гаргасан. ҮБХ-д жагсаалтын есөд бичигдсэн С.Баярцогт гэдэг хүн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж зохион байгуулсан байдлаар орж ирэх зохимжгүй байна гэдэг маргаан гарсан. Үндсэндээ гурван маргаан гарсан. Энэ найман жил Баттулга гэх хүнийг шүүмжилж, энэ хүний бодлогыг эсэргүүцэж явсан Ардчилсан намын бүх залуус зөвхөн энэ хоёр хүний тохироон дээр бүгд хойшоо бичигдсэн.

Х.Баттулга, С.Баярцогт гэх хоёр хүнээс болж олон хүн хохирсон. Надтай огт ярилцахгүйгээр Хан-Уул дүүрэг дээр Баттулга, хүргэн хоёртой нь дэвшүүлэх болсон. Би өөрийгөө тэнд өрсөлдөхгүй, жагсаалтаар нэр дэвшинэ гэдгээ хэлсэн. Сонгууль гэдэг хэн нэгэнд боломж олгодог зүйл биш” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жө Монголд айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн

2024-09-03

ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал үргэлжилж байна

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүд

2024-09-03