Чиний юм…

2019-12-29 921 1

Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв.
-За хүү минь явах цаг боллоо. Гайхаж балмагдсан залуу “Одоо юу. Ийм хурдан уу. Надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна…” гэж хариу хэлэхэд бурхан “Уучлаарай хүү минь явах цаг болсон байна” гэв. Гэтэл залуу таны гарт байгаа наад чемоданд юу байгаа юм бэ хэмээн бурханаас асуув. Бурхан “Чиний юмнууд” гэхэд залуу түүнтэй ийн ярилцжээ.
-Миний юмнууд аа? Миний мөнгө төгрөг, хувцас хунар, бусад эд зүйлс маань наад дотор чинь байгаа юм уу?
-Тэдгээр зүйлс чинийх биш шүү дээ. Тэд чинь дэлхийнх.
-Тэгвэл миний дурсам­жууд юм уу?
-Дурсамж гэдэг чинийх биш шүү дээ. Тэр чинь тухайн цаг хугацааных.
-Тэгвэл наад чемо­данд чинь миний авьяас чадвар байгаа юм уу?
-Үгүй ээ авьяас чадал гэдэг тухайн нөхцөл байд­лынх байдаг.
-Тэгвэл миний гэр бүл, найз нөхөд байгаа юм уу?
-Үгүй дээ хүү минь. Тэд чинь амьдралын зам мөрт хамаардаг.
-Миний эхнэр хүү 2 минь?
-Үгүй дээ, тэд чиний сэтгэл зүрхэнд хамтдаа бай­даг.
-Миний махан бие үү?
-Үгүй дээ чиний махан бие тоос болон замхрах учиртай.
-Энэ чемоданд тэгвэл миний зүрх сэтгэл байгаа юу?
-Хүү минь тэр чинь минийх шүү дээ гэсэн хариу өглөө. Айдаст автсан залуу бурхнаас чемоданыг авч амсрыг нээтэл юу ч байсангүй. Залуугийн нүднээс нулимс дуслан минийх гэх зүйл юу ч байгаагүй юм гэж үү дээ гэв. Бурхан:
-Тийм дээ, хүү минь. Чиний амьдарч байсан хором бүхэн л чинийх байсан юм. Амьдрал гэдэг өөрөө хором мөч байдаг. Тэр хором мөч бол чинийх л байдаг. Тийм л учраас өөртөө байгаа энэ хором мөчөөсөө амьдралын сайхныг мэдэр. Энэ сайхныг мэдрэхэд хэнийг ч, юуг ч чамд садаа болохыг бүү зөвшөөр. Өнөөдөртөө амьдар. Амьдарсан шиг амьдар. Аз жаргалтай бай. Тэр л чухал. Чиний өөрийн болгох гэдэг зүйлс материаллаг, материаллаг бус аль ч байсан бүгд л чамтай мөнх байхгүй. Чи энэ ертөнцөөс тэднийг аваад явахгүй. Үргэлж аз жаргалыг мэдэр, жаргалтай амьдар!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Яруу найрагч М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаат

2022-11-25

“Би чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байж вэ”…

Хѳлѳг сүйрэхэд нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд завь руу авиран гарчээ… Багш нь сүйрсэн хөлгийн ту

2021-02-08

М.Эрдэнэбат: Байхгүйн ЗОВЛОН

Эрхэм уншигч танд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М

2020-11-27