“Би чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байж вэ”…

2021-02-08 684 0

Хѳлѳг сүйрэхэд нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд завь руу авиран гарчээ…

Багш нь сүйрсэн хөлгийн тухай түүх өгүүлж байлаа. “Хөлөгт гэр бүлийн хос аялж явсан агаад аврах завь руу хүрч чадсан ч тэнд ганц хүн л багтах зай байжээ. Нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд өөрөө завинд авиран гарч чаджээ. Энэ үед эхнэр нь нөхөртөө хандан сүүлчийн удаа хашгирчээ”. Багш яриагаа таслаад асуулт асуув. “Та нар юу гэж хэлсэн гэж бодож байна вэ?”.

Ихэнх хүүхдүүд “Би чамайг үзэн ядаж байна” эсвэл “Би ямар сохор байж вэ” гэсэн өгүүлбэр дээр санал нэгдэж байв. Энэ үед чимээгүй суух охинд багш анхаарлаа хандуулав. “Чи юу гэж бодож байна вэ. Ямар үг хэлсэн бол?”. “Миний бодлоор тэр эмэгтэй

-Бидний хүүхдийг сайн харж хандаарай гэсэн байх”. Багш нь гайхав. Чи энэ түүхийг өмнө нь сонссон юм уу?. “Үгүй ээ, зүгээр л миний ээж нас барахын өмнө миний аавд хэлсэн үг юм аа”. Багшийн нүдэнд нулимс гүйлгэнэж аяархан дуугаар “Яг зөв” гэж хэлэв. Онгоц живж, завин дээр амьд үлдсэн залуу гэртээ харьж охиноо ганцаараа өсгөсөн гэдэг. Олон жилийн дараа аав нь нас барсаны дараа охин нь үлдсэн эд юмсыг янзалж байгаад аавынхаа тэмдэглэлийг олжээ.

“Түүний минь онош маш хүнд, ямар ч найдваргүй гэдгийг бид аялалд явахаасаа өмнө мэдсэн байсан. Түүнд амьдрах хугацаа бараг үлдээгүй байсан. Бурхан минь, би түүний оронд живэхийг ямар их хүссэн гээч. Гэвч би охиныхоо төлөө чадаагүй юм. Би түүнийг далай дунд орхихоос өөр арга байгаагүй”.

Түүх ингэж дуусчээ. Хүүхдүүд нам гүм сууна. Багш нь хүүхдүүдийн нүдэнд сэтгэлийн хөдлөл олж харж, сайн үйлийн ард тэр бүр сайн үйлдэл байдаггүйг, муу үйл бүрийн ард урвалт бас байдаггүйг тэд ойлгосон нь илт байлаа. Тиймээс хэзээ ч хүнийг өнгөц дүгнэж болохгүй. Бид хүний тухай маш олон зүйлийг мэдэхгүй ч байж болно…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Яруу найрагч М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаат

2022-11-25

“Би чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байж вэ”…

Хѳлѳг сүйрэхэд нөхөр нь гэнэт эхнэрээ түлхээд завь руу авиран гарчээ… Багш нь сүйрсэн хөлгийн ту

2021-02-08

М.Эрдэнэбат: Байхгүйн ЗОВЛОН

Эрхэм уншигч танд Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М

2020-11-27