Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-14 1673 11

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн багц нэгийн 1786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3 хувь, багц хоёрын 2028 айлын 26 блокийн суурь цутгалтын ажил 68 хувьтай тус тус үргэлжилж байна.

Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.

Мөн 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг сааруулахаас гадна нийт 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээли

2025-12-05

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэ

2025-12-01

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил

2025-11-27