Нэр бүхий 7 гишүүнийг дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлагыг СЕХ-д хүргүүлжээ

2024-04-04 2263 0

Иргэн О.Энхмаа УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д шаардлага хүргүүлжээ. Шаардлагынхаа үндэслэлийг Иргэн О.Энхмаа ингэж танилцуулсан байна.

“Өнгөрсөн онд АТГ-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.

Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж буй долоон гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор – Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай
  2. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар – Түүний ээж “Нью тур” ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн
  3. УИХ-ын гишүүн С.Амарсайхан – Түүний дүү С.Ганбат 12 га газрыг эзэмшиж байна
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогт – “Нью Прогресс” ХХК-ийн охин компани буюу “Эй Жи Жи Эс” ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  5. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  7. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна.

Мөн

  1. УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар “Өлзийт голын эх” ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар “Арцат вилла” хотхоныг хууль бусаар эзэмшсэн.
  2. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
  3. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг “Бага тэнгэр Ривербийч” амралтын газар, Капитал банкны охин компани “Мөнххаан трейд” ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
  4. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа – Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу “Эйжин Номадс” 11,459. м.кв, “Атилла трэвел” компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу “Уорлд стандарт” гээд 124,498 м.кв газар
  5. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа аж.

Түүнчлэн УИХ-ын Ёсзүйн дэд хороонд дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагаа хүргүүлэхээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25