Х.Нямбаатар: Өмнөх 20, 30 жилийн лай ланчгийг би үүрээд явж байна

2024-03-16 1912 0
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шар усны үер буусан Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд ажиллажээ.

Энэ үеэр тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд нэг ч усны хаялга байхгүй. Байсан усны хаялгыг нь дараад том, том орон сууц барьчихсан. Энэ бол маш том гэмт хэрэг. Туул голоос урагш бүх усны хаялга хийж байсан худаг байсан газруудыг таван сая төгрөгөөр торгуулаад орон сууцны хороолол барьчихсан. Энийг шийдье” гэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Доржийн гудамжны авто зам тэр чигтээ усны хаялга байхгүй. Цайз захаас Да хүрээ хүрсэн зам жаахан бороо ороход л эвдэрдэг. Зүүн хүрээ хотхоны арын хэсэгт мөн байнга ус тогтдог. Усны хаялга байхгүй” гэв.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Н.Баярмөнх дарга аа өмнө нь энэ асуудлаа шийдүүлж байхгүй яасан юм. Өмнөх 20, 30 жилийн лай ланчгийг би үүрээд явж байна шүү дээ. Буруутай зураг зурсан, буруутай ажил гүйцэтгэсэн хүүмүсийг хуулийн байгууллагад шилжүүлээд холбогдох хохирлоо нэхэмжлэх ажил хийе.

Тооцоо гаргаад дутаж байгаа хэсэг дээр Засгийн газраас дэмжлэг хүсье. Мөн Доржийн гудамж, Дарь-Эхийн гудамж, өнгөрсөн жил хамгийн их үер буусан 27, 29 дүгээр хорооны үерийн байгууламжийг бэхжүүлэх зардлыг нийслэлээс шийдье ” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12