Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ

2024-03-15 2124 0
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хаврын ээлжит чуулганы нээлтийн үеэр мэдээлэл өглөө.

Д.Тогтохсүрэн “УИХ-ын хаврын чуулган нээгдэж байна. Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар байгуулагдсан отгон чуулган эхэллээ. Хаврын чуулганаар дараагийн УИХ хуралдах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгаа. Тийм учраас УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэж батална.

Хоёрт, Баялгийн сангийн тухай хууль байна. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуульд баялаг ард түмний өмч байна гэж тусгасан. Тэр үүднээс Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж дуусч байгаа. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцсөн учраас энэ асуудлыг хэлэлцэнэ. Бусад олон хууль байгаа ч тавдугаар сарын 15-наас нэр дэвших ажиллагаа эхлэх учраас УИХ хоёр сар хуралдаж, асуудлыг хэлэлцэх болов уу.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түдгэлзүүлж, хорих ял эдлүүлэх хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүүх хурал болж байгаа. Үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бас давж заалдах шатны шүүхэд хандаж, шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ.

Мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт огт ороогүй. УИХ хуулийн дагуу зургаан сараас доошгүй хугацааны өмнө орон нутгийн сонгуулийн товыг зарлана гэж тусгасан байдаг” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24