УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, нэг дор 20-оос илүү гишүүн цуглуулахгүй

2020-03-26 928 0

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ирэх сарын 6-нд эхлэх бөгөөд УИХ-ын Тамгын газар цахимаар хуралдах бэлтгэлийг хангаж байна. Тодруулбал, чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, Ажлын багийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийг зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цуглуулахгүй байхаар зохион байгуулах юм. Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа юм.

Зарим гадаад орнуудын парламент “COVID-19” халдвартай холбогдуулан хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг шийдвэр гаргаж эхэлсэн. Тухайлбал, Европын парламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24