Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-аас өмнө аудитын байгууллагад хүргүүлнэ

2024-03-13 2378 0

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд товлосон. Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 25-аас өмнө төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуультай.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг тусгахыг хуулиар хориглодог.

  • Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох,
  • Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх,
  • Зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх,
  • Иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх,
  • Ажлын байранд зуучлах, ажилд оруулах,
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10