Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоолоо

2024-03-01 1290 0

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо зарласан.

Тодруулбал, 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу Үндэсний аудитын газар 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоожээ.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийн, тогтоожээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37  улс төрийн нам руу 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Нийт 126 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд 48 нь намын нэрийн жагсаалтаар 78 нь тойргоос сонгогдох юм. Тойрог томссоноор 13 болсон.

Ингээд зардлын дээд хязгаарыг дараах хүснэгтээр тодруулан хүргэж байна.

                                                                                                                                          /Төгрөгөөр/

Тойргийн дугаар, аймгийн нэр Мандатын тоо Нам, эвслийн нийт зардал Нэр дэвшигчийн нийт зардал
1 1-р тойрог

Архангай, Баянхонгор, Өвөрхангай

9 574,308,107.7 1,378,983,796.9
2 2-р тойрог

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

10 659,785,964.3 1,526,054,380.9
3 3-р тойрог

Баян-Өлгий

3 261,992,747.7 1,058,746,682.1
4 4-р тойрог

Булган, Орхон, Хөвсгөл

8 487,060,273.9 1,230,485,598.1
5 5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

10 498,096,846.4 1,064,320,563.5
6 6-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7 474,369,193.9 1,164,854,766.7
7 7-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

7 469,951,439.9 1,098,521,799.6
8 8-р тойрог

Баянзүрх

5 640,984,301.5 1,164,541,061.2
9 9-р тойрог

Баянгол

3 488,776,433.2 1,099,697,551.2
10 10-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

6 569,801,654.6 894,773,229.1
11 11-р тойрог

Сонгинохайрхан

5 590,595,221.8 968,576,569.5
12 12-р тойрог

Хан-Уул

3 435,352,153.7 1,121,664,599.4
13 13-р тойрог

Багануур, Багахангай, Налайх

2 283,456,891.3 994,256,563.7
  НИЙТ 78 6,434,531,229.9

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18