Ж.Ганбат: Ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино, нэг иргэнд 116,000 орчим төгрөг ногдоно

2024-01-18 2121 1
Өчигдөр УИХ-аас  “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрт  тус компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон.
Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ бус тухайн компанийн ТУЗ шийдэх асуудал гэнэ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116,000 орчим төгрөг ногдоно. Өнөөдөр батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана” хэмээлээ.

2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг өгч байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02