Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурал маргааш болно

2023-12-26 2627 0

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал маргааш /2023.12.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан шалгаж байсан юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10