Төрийн байгууллагын 8000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болгоно

2023-08-18 841 0

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрийн байгууллагын машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгох талаар мэдээллээ.

Тэрбээр “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл их ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно. 

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-ээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасна.

Төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох юм” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04