Н.Учралыг Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгожээ

2023-08-05 955 0

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг /International Conference of Asian Political Parties/ энэ сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа.

Одоогоор Ази тивийн 49 орны улс төрийн намуудын гишүүнчлэл бүхий энэ байгууллага Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготойгоор /ICAPP/ 2000 онд анх үүсгэн байгуулагджээ.

Манай улсад зохион байгуулж буй олон улсын хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцож байгаа аж. Тус хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын шинэ тэргүүнийг сонгосон бөгөөд олон улсын төлөөлөгчдийн саналаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учралыг сонгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10